《БӨХ ГҮНЖ БУЮУ ХОТОЛ ЦАГААН ГҮНЖ》
Монголын эзэнт гүрний Хайду хааны охин, Чингис хааны 5 дахь үеийн удам Хутулан буюу “Хотол цагаан гүнж” гоо төрснөөс гадна биерхүү, хүч чадалтай нэгэн байсан тул эрийн гурван наадамд хүчээ үздэг нэгэн байжээ. Тэрбээр баатар эрсийн морьт тулаан үзэх дуртай ба түүнийг “бөх гүнж” хэмээн нэрлэсэн домог мэт яриа олон бий.
Хутулан гүнж нэг эхээс цуварч төрсөн 10 гаруй ахтай байсан ба багаасаа хүдэр чийрэг ах нартайгаа ноцолдон өсч, хор шартай нэгэн тул бууж өгөхгүй өрсөлдсөөр иржээ. Нас биед хүрмэгцээ эрчүүдийн тэмцээнд оролцож, цэргүүд удирдан хэд хэдэн удаагийн дайн тулаанд орж ялалт байгуулан нэр алдраа мандуулжээ. Олон баатар эр ханилан суухыг хүссэн авч “надтай барилдаад дийлсэн нь намайг аваад суу” хэмээн ам гарчээ. Гэвч давж унагах баатар эр гарсангүй гэнэ.
Хайду хааны хамгийн хайртай охин нь байсан учир гүнжид атаархагчид “Бөх гүнж хаан эцэгтэйгээ эр эмийн ажил хийдэг” хэмээн цуу дэгдээжээ. Тиймээс Хутулан гүнж хаан эцгийнхээ нэр төрийг сэвтээхгүйн тулд баатар эрсийн дундаас итгэлтэй нэгэн эрийг сонгож гэрлэжээ.
Италийн алдарт жуулчин Марко Поло болон Ираны түүхчид Хутулан гүнжийн талаар бичиж үлдээснээр Европод энгүй хүчтэй бөх гүнжийн тухай яриа дэгдсэн байна. Францын эрдэмтэн зохиолч Франсуа Питис Де Ла Крой гүнжийн тухай зохиол бичиж, түүнийг 19 настай Трундот хэмээх охины дүрээр дүрсэлсэн байдаг. Зохиолд Хутулан гүнжийн бөх барилдаж даваад эр нөхрөө сонгох хүсэлтийг гурван янзын оньсого болгон өөрчилжээ. Хутулан гүнжид унасан бөхчүүд мөрийнд адуугаа алддаг байсан бол Трундоттой суухыг хүссэн эрчүүд оньсого тааж чадахгүй бол амиа өгдөг байжээ. Мөн тус зохиолоор Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Азийн гүнж Трундот” хэмээх алдарт дууриа туурвижээ. Гэвч тус дуурийн гол дүр Трундот нь Хутулан гүнж шиг хүч чадалтай, баатарлаг эмэгтэй бус өөрөөсөө дорд гаралтай эр хүнтэй суухаас татгалзсан бардам эмэгтэйн дүр аж. Өөрөөр хэлбэл, Хотол цагаан гүнжийн домог нь хөгшин Европын урлаг соёлд бардам эмэгтэйн түүх болон хувирч үлджээ.
Хотол цагаан гүнжийн үед Монголын их хаад үзэсгэлэн төгс охидоо харь улсын хаан вангуудад бэлэг болгон өгөхдөө давхар тагнуулын үүрэг гүйцэтгүүлдэг байжээ. Түүний хамгийн тод үлдсэн жишээ нь Сүн улсын хаанд Хубилай хаанаас эхнэр болгон илгээсэн Эсүн гүнж байв. Түүний илгээсэн мэдээллүүд Сүн улсыг мөхөөхөд ач тусаа өгсөн ба ван жанжингуудын харилцаа, цэрэг арми, зэр зэвсгийн байдлыг удаа дараа мэдээлж байжээ.
Мөн Хубилай хааны гүнж Хутагт бэхи, ач охин Будшилэн, Есөнтөмөр хааны охин Инилжгинбал, Хубилай хааны 5 дахь удмын Нүнчиг зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүд өндөр ёслолын хүрээнд Солонгосын үе үеийн хаад вангуудын хатан болж байсан түүхтэй.
Дашрамд дурдахад, харь улсад гүнжээ өгч тагнуулдах арга ялангуяа XI-XII зууны үеийн Хятадын Сүн Тан улсын үед жинхэнэ урлагийн хэмжээнд хүрсэн байв. “Хүннү нарын нүдийг урвуулахын тулд хээнцэр хувцас, тэрэг сүйх тэдэнд өгөх хэрэгтэй. Хүслийг нь урвуулахын тулд сайхан сууц, татвар эмс өгөх хэрэгтэй. Тэднийг дагаж иртэл нь ухааныг нь урвуулан эзэн хаан тэднийг цайлан дарс, хоолоор дайлах хэрэгтэй” Энэ бол эртний Хятадын таван урхины аргууд ажээ.
Хятадын эзэн хаан Гао Цзу зөвлөх түшмэлээсээ нүүдэлчдийн хүчирхэг гүрнийг эрхшээлдээ оруулахын тулд ямар арга зохистойг асуухад өөрийн гүнжийг Модунд өгөхийг зөвлөж “Модун амьд байхдаа таны хүргэн чинь байх болно. Түүнийг үхсэний дараа таны гүнжийн хүү буюу ач хүү чинь Шанью болно. Ийм маягаар Хүннү улсыг аажмаар дайн хийлгүй мөхөөж болно” хэмээжээ. Үнэхээр түүний хэлсэн дагуу Хан улсын өгсөн гүнжээс төрсөн хүүхдүүд Лю овогт хэмээн Гао Цзу хааны овгоор овоглох болж, яваандаа хаан ширээний төлөө Модун шанью-гийн монгол хатадаас төрсөн хөвгүүдтэй тэмцэлдэж байжээ.
Манай монголчууд “заншлаач” хэмээх тагнуулын уламжлагдсан арга барил, угсаа намтартай байсан гэдэг.